
Ажиглалтын мэдээ > ХАА-н цаг уурын тойм мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-04-07 09:38:30
2021 ОНЫ 3 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хархираа, Түргэний уулс, Хан Хөхийн нуруугаар 5.0-7.2 градус хүйтэн, тал, хээрийн нутгаар 0.1-5.0 градус, өмнөд говиор 5.1-9.1 градус дулаан, бусад нутгаар 0.0-4.9 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас 1.1-8.6 градусаар дулаан, Баян-Өлгий, Ховдын зарим нутгаар дунджийн орчим байлаа.
Агаарын температур өдөртөө ихэнх нутагт 10-19 градус, уулархаг нутгаар 5-9 градус, өмнөд говиор 20-23 градус дулаан, шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 25-31 градус, төв болон баруун аймгуудын нутгийн зарим, говийн нутгийн өмнөд 6-14 градус, бусад нутагт 15-24 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын температур өдөртөө Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Увс нуурын хөндий, Дарьгангын тэгш өндөрлөг, Тамсагийн хоолойгоор 8-15 градус, баруун болон төвийн нутгийн зарим, говийн нутгийн өмнөд хэсгээр 31-42 градус, бусад нутагт 16-30 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 16-25 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 26-33 градус, өмнөд говиор 9-15 градус хүйтэн байлаа.
Хур тунадас нутгийн 50 орчим хувьд 0-3 мм, Завханы Яруу, Архангайн Булган, Хөвсгөлийн Улаан-Уул, Цагаан-Үүр, Булганы Тэшиг, Сайхан, Бугат, Хангал, Орхоны Баян-Өндөр, Сэлэнгийн Түшиг, Дархан-Уулын Орхон Дорнодын Чойбалсанд 3,1-6,5 мм, Өмнөговь, Дундговийн нийт, Ховд, Дорноговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан, Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатарын зарим нутгаар ороогүй (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс бага орсон.
3 дугаар сарын 31-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цастай байгаагаас Баян-Өлгийн Сагсайд 7 см, Говь-Алтайн Цээл, Алтай, Завханы Яруу, Баянхайрхан, Хөвсгөлийн Цагааннуур, Ренчинлхүмбэд 1-5 см зузаан цастай байна.
Салхины хурд ихэнх нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Баян-Өлгийн Бугат, Увсын Өндөрхангай, Ховдын Зэрэг, Ховд, Дуут, Дарви, Говь-Алтайн Бугат, Тонхил, Тайшир, Шарга, Алтай, Завханы Баянхайрхан, Сантмаргац, Баянхонгорын Богд, Баянцагаан, Баянговь, Өвөрхангайн Баян-Өндөр, Булганы Могод, Гурванбулаг, Дундговийн Баянжаргалан, Өндөршил, Говь-Угтаалд 28-32 м/с, Завханы Түдэвтэй, Цагаанхайрхан, Өвөрхангайн Есөнзүйл, Сант, Дундговийн Сайнцагаанд 33-40 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- УЦУОСМХ-ийн ХААЦУСХ-т ирүүлсэн мэдээгээр 3 дугаар сард Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговийн ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд Завхан, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговийн зарим сумдын нутагт цаг агаарын тааламжгүй нөхцөлийн улмаас нийт 360385 мал хорогдсон байна.
- Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр 2021 оны 3 дугаар сарын 31-ны байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар 47 кг, эм ямаа 35 кг, үнээ 275 кг, тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм хонь 40 кг, эм ямаа 34 кг, үнээ 237 кг, говийн бүсийн (Дорноговь аймгийн Алтанширээ сум) эм ямаа 40 кг жинтэй байна.
3 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын сарын дундаж Алтай, Хангай, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Увс нуур, Дархадын хотгор, Хан Хөхийн нуруугаар 10.0-25.1 градус, уулархаг нутаг болон томоохон голуудын хөндийгөөр 5.0-9.9 градус хүйтэн, өмнөд говиор 0.1-7.9 дулаан, бусад нутагт 0.0-4.9 градус хүйтэн (3 дугаар зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджаас 1.1-15.8 градусаар хүйтэн, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Булган, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дорноговь, Өмнөговийн зарим нутгаар дунджийн орчим буюу түүнээс дулаан байлаа (4 дүгээр зураг).
3 дугаар сард хур тунадас ихэнх нутагт 0-3 мм, Баян-Өлгийн Дөчинжил, Увсын Улаангом, Ховдын Булган, Алтай, Говь-Алтайн Дэлгэр, Алтай, Баян-Уул, Завханы Отгон, Алдархаан, Баянтэс, Баянхайрхан, Цагаанхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Тэс, Их-Уул, Нөмрөг, Тэлмэн, Сантмаргац, Тосонцэнгэл, Түдэвтэй, Сонгино, Идэр, Яруу, Шилүүстэй, Архангайн Төвшрүүлэх, Эрдэнэмандал, Чулуут, Жаргалант, Өндөр-Улаан, Тариат, Булган, Хайрхан, Баянхонгорын Эрдэнэцогт, Гурванбулаг, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Тосонцэнгэл, Түнэл, Цэцэрлэг, Улаан-Уул, Тариалан, Жаргалант, Эрдэнэбулган, Рашаант, Чандмань-Өндөр, Галт, Алаг-Эрдэнэ, Шинэ-Идэр, Өвөрхангайн Бүрд, Хархорин, Тарагт, Бат-Өлзий, Хайрхандулаан, Булганы Бугат, Могод, Хутаг-Өндөр, Тэшиг, Сайхан, Сэлэнгэ, Баян-Агт, Хангал, Орхоны Баян-Өндөр, Сэлэнгийн Түшиг, Орхон, Алтанбулаг, Ерөө, Орхонтуул, Хүдэр, Дархан-Уулын Дархан, Хонгор, Орхон, Төвийн Борнуур, Жаргалант, Цээл, Баянчандмань, Дундговийн Дэлгэрхангай, Хэнтийн Баян-Овоо, Дадал, Галшар, Сүхбаатарын Дарьганга, Халзан, Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан, Дорнодын Дашбалбар, Халхгол, Баян-Уул, Чойбалсанд 3.1-15.8 мм, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн зарим, Увс, Ховд, Булган, Төв, Дундговийн ганц нэг сумдын нутгаар (5 дугаар зураг) ороогүй. Орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 70 гаруй хувьд дунджаас ахиу, 30 орчим хувьд дунджийн орчим ба түүнээс бага (6 дугаар зураг) орсон байна.

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
14 цаг




ӨНӨӨДӨР - 2021/04/16



8 м/с


Шинэ мэдээ

